Газар хөдлөлтийн улмаас амь алдагсдын тоо 5000-д хүрчээ
2023-02-07 18:57:47
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сири хоёр орны 5000 орчим хүн амиа алдаж, 20 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Туркийн гамшиг, онц байдлыг зохицуулах газрын 7-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн статистик мэдээнээс үзвэл, хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсад 3381 хүн амиа алдаж, 20 мянга орчим хүн гэмтэж бэртэн, 5575 гаруй байшин барилга нурсан байна. Сирийн мэдээний агентлаг 7-ны өдөр Сирийн Эрүүл мэндийн яамны мэдээнээс иш татан мэдээлснээр, засгийн газрын хяналтад байгаа Алеппо, Латакиа, Хама, Тартус, Идлиб зэрэг мужуудад газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 812 болж нэмэгдсэн бол гэмтэж бэртсэн хүн 1449 болж нэмэгджээ. Аврах албаныхны мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний хяналтад байгаа бүс нутагт 790 гаруй хүн амиа алдсан байна.