Ираны Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурлаа
2023-02-08 09:50:03
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 7-ны өдөр Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси Ираныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарлигт гарын үсэг зурав.

Ираны ерөнхийлөгчийн албаны сайтад нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Ибрахим Раиси мөн өдөр Иран Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай хуулийг хэрэгжүүлэх эрхийг Ираны Гадаад хэргийн яаманд хүлээлгэн өгсөн байна гэжээ. Мэдэгдэлд хэлэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага эдийн засаг зэрэг олон салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Иран албан ёсоор элссэний дараа холбогдох салбар дахь ашиг сонирхлоо илүү үр дүнтэй хамгаалж чадна. Түүнчлэн, Иран ШХАБ-ын гишүүн болсны нэг чухал зүйл бол "Бүс ба зам" санаачилгад Ираны оролцоог дэмжих явдал юм гэжээ.

2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны үеэр Иран улс ШХАБ-д элсэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Өнгөрсөн оны 11-р сарын 27-нд Ираны парламент Ираныг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсүүлэх тухай хуулийн төслийг өндөр саналаар баталсан байна. Энэ оны нэгдүгээр сарын 28-нд Ираны Үндсэн хуулийг сахин хамгаалах зөвлөл уг хуулийн төслийг баталснаа зарлаж байв.