Зовсон цагт нөхрийн сайныг танина
2023-02-08 19:29:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-нд Туркт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, одоогоор хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн асар их гарз хохирол учруулаад байна. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар гамшгаас аврах багийг нэн даруй Турк руу илгээв. Туркээс БНХАУ-д суугаа Элчин сайд Абдулкадир Эмин Онен  Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж, жаргал зовлонгоо хамтатгасан сайн нөхөрлөл гэдгийг Хятад улс дахин харууллаа гэжээ.

7-ны өдөр Эмин Онен Хятадын Онц байдлыг зохицуулах яамнаас зохион байгуулсан Хятадын гамшгаас аврах багийнхныг мордуулах ёслол дээр хэлсэн үгэндээ: "Турк Хятад хоёр улс бол хүнд хэцүү цагт бие биедээ тусалж байдаг хоёр орон. Туркийн засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс хамгийн хүнд хэцүү үед Туркийн ард түмэнд халуун гараа сунган тусалсан Хятадын засгийн газар, ард түмэнд гүнээ талархаж буйгаа дахинтаа илэрхийлье" гэжээ.

Турк улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Абдулкадир Эмин Онен 2017 оноос үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэрээр цар тахлын үед Хятад улсын Туркт үзүүлж байсан тусламжийг биечлэн мэдэрч ирсэн нэгэн юм. Тэрээр хэлэхдээ, “Халдварт өвчний үед Хятад улс халдварын эсрэг туршлагаа Турктэй цаг тухайд нь хуваалцаж, Туркт вакцин зэрэг тусламж үзүүлсэн. Энэ удаа Туркт хүчтэй газар хөдлөлт болсны дараа Хятад улс юуны өмнө аврах багийг илгээж, яаралтай тусламж үзүүлж байна. “Зовсон цагт нөхрийн сайныг танина” гэдэг, Хятадын тусламж бидэнд халуун дулааныг мэдрүүллээ” гэжээ.

БНХАУ-ын Онц байдлыг зохицуулах яамнаас илгээсэн Хятадын аврах багийн 82 гишүүн аврах ажиллагааны техник хэрэгсэл, эд материалын хамт Туркт хүрч, аврах ажиллагаанд оролцож байна.