Хятадын засгийн газрын шийдвэрээр Турк руу илгээсэн 82 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг 10 цаг орчим нисэж, тухайн бүсийн цагаар хоёрдугаар сарын 8-ны өдрийн 3:30 цагийн орчимд Туркийн өмнөд хэсгийн Адана хотын нисэх буудалд газарджээ.
Энэ нь том хотод хайгуул хайх, аврах ажиллагаа өрнүүлэх чиглэлээр, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах анхны мэргэшсэн баг бөгөөд энэ удаа эрэн хайх, холбоо мэдээлэл, эм эмчилгээний 20 тонн эд материал, техник хэрэгслийг тусгай сургалттай дөрвөн нохойн хамт тээвэрлэж очжээ. Аврах багийнхан эн тэргүүнд Туркийн орон нутгийн засаг захиргаа, Турк дэх Хятадын ЭСЯ, НҮБ зэрэг холбогдох байгууллагуудтай ажлын уулзалт хийж, үүргээ тодорхойлж, түр штаб байгуулах зэрэг ажлаа төлөвлөх юм байна. Түүний дараа тэд гамшгийн бүсэд хайгуул хийх, эмнэлгийн тусламжийн ажиллагаа өрнүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдалд үнэлгээ хийх, явуулын эмнэлэг байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэх болно.