Хятад Америкийн харилцааг өрсөлдөөнөөр тодорхойлохыг эсэргүүцэнэ
2023-02-08 19:16:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Хятадтай холбоотой хэлсэн үгийн талаар хэлэхдээ, "Хятад улс өрсөлдөөнөөс зайлсхийхгүй, мөн эмээхгүй, харин өрсөлдөөнөөр Хятад, Америкийн харилцааг бүхэлд нь тодорхойлохыг эсэргүүцэж байна" гэжээ.

Мао Нин онцлохдоо, "Хятад Америкийн харилцаа "Чи хожигдож, би хожих, чи хөгжиж, би хоцрох" гэсэн явдал биш гэдэгт Хятад улс байнга итгэдэг".

"Хятад, АНУ-ын амжилт бол бие биедээ сорилт гэхээсээ илүүтэйгээр боломж юм. Хятад, АНУ өргөн уудам дэлхийд өөр өөрийн хөгжил, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх бүрэн боломжтой. Хятад улс өрсөлдөөнөөс зайлсхийхгүй, мөн эмээхгүй, гэхдээ Хятад, Америкийн харилцааг бүхэлд нь өрсөлдөөнөөр тодорхойлохыг эсэргүүцнэ. Өрсөлдөөн гэх нэрээр улс орныг гүтгэж, бусад орны хууль ёсны хөгжлийн эрхийг хязгаарлаж, тэр ч байтугай дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээнд хохирол учруулах нь хариуцлагатай том орны үйлдэл биш байх ёстой."

Мао Нин хэлэхдээ, "Хятад Америкийн эрүүл, тогтвортой харилцаа нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлт мөн. Америк Хятадын талаар бодитой, оновчтой зөв ойлголттой байж, нааштай, ажил хэрэгч бодлого баримтлан, Хятад Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн замд эргүүлэн оруулах хэрэгтэй.