Эмч хүнд сар шинэ, амралтын өдөр хамаагүй
2023-02-08 16:53:00
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ цагаан сараар Хэнань мужийн Хорт хавдрын эмнэлгийн эмч Чэнь Шяобин төрсөн нутагтаа шинэлжээ. Шинэлэх зуураа Чэнь Шяобин эмч нутгийнхаа 50 гаруй өвчтөнтэй уулзаж, зөвлөгөө өгч тусалсан байна. Тосгоны хүмүүс гэрт нь ирэх нэг нь ирж, зарим нь зам тосон уулзаж эмчид судсаа бариулах, шинжилгээний хариу уншуулах, СТ зэргээ харуулж зөвлөгөө авч байжээ. 

 

Олон хүн цугларч, гэрт багталцахгүй тул хашаандаа задгай гал түлж дулаацаад хүмүүсийг үзэж, эмчилгээний зөвлөмж хэлж, өндөр настай хүмүүст  өөрийн гараар бичиж өгдөг байжээ. Энэ нутгийн хүү Чэнь Шяобин  сүүлийн арваад жил гэртээ ирэх бүртээ нутгийн  ах дүүсдээ эзэмшсэн мэргэжлээрээ үргэлж тусалдаг. Цагаан сарын баяр, амралтын өдөр байсан ч хамаагүй тангарагтаа үнэнч зүтгэдэг эмчид нутгийнхан нь ам сайтай.