Энэ сарын 6-нд Тайланд айлчлан ирж буй Хятадын эхний аялал жуулчлалын багыг хүлээн авчээ. Урт хугацааны турш Хятад улс Тайландын аялал жуулчлалын салбарын жуулчдын гол эх үүсвэр байсаар ирсэн аж. Цар тахал тархан дэгдэхээс өмнөх 2019 онд Тайланд 40 сая орчим гадаадын жуулчид хүлээн авсан бол үүний гуравны нэг орчим хувь нь Хятадын жуулчид байжээ.