C919 агаарын хөлөг Саньяд буулаа
2023-02-08 16:11:57
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /2 сарын 8/  Хятадын иргэний агаарын тээврийн C919 том оврын зорчигч тээврийн онгоц 11 цаг 43 минутад "Шанхай Пудун-Саня-Харбин" чиглэлийн алсын зайн ашиглалтын чадавхи шалгах нислэг үйлдээд Саньяа Финикс олон улсын нисэх онгоцны буудалд амжилттай буулаа.   C919 онгоцны анхны нислэг амжилттай болсонд баяр хүргэж  Санья Финикс нисэх онгоцны буудал ёслол үйлджээ.

Тус буудал нь C919 онгоцны ердийн маршрут, алсын зайн ашиглалтын чадавхи шалгах туршилтын нисэх онгоцны буудлуудын нэг юм. Нислэгийн туршилт нь C919 онгоцны цаашдын ашиглалтад чухал суурь болох юм.