Энх тайван, эдийн засгийн төлөө хүчин чармайлт гаргахыг уриалав
2023-02-08 09:52:19
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ сарын 6-ны өдөр олон улсын хамтын нийгэмлэгт энх тайван, эдийн засгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд илүү сайн арга хэмжээ авахыг уриалав.

Гутерриш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд НҮБ-ын 2023 оны тэргүүлэх ажил үүргийн талаар танилцуулахдаа: НҮБ энэ онд НҮБ-ын дүрэм болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу "Илүү аюулгүй, илүү энх тайван, тогтвортой хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулна" гэж онцлон тэмдэглэв.

Гутерриш хэлэхдээ, Украины хямрал, цаг уурын онцгой байдал, цөмийн аюул заналхийлэл нэмэгдэж, дэлхийн дүрэм журам, хууль тогтоомжийн зөрчил зэрэг нь дэлхийг сүйрлийн ирмэгт хүргэж байна. Одоо энх тайвны тухай ойлголтыг шинэчилж, НҮБ-ын дүрмийг сахин мөрдөхөө дахин амлаж, хүний эрх, нэр хүндийг тэргүүн байранд тавих хэрэгтэй болсон гэжээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа эхэлсний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Армийг цомхотгох, зэвсгийн хяналтад илүү их анхаарал тавих, цөмийн аюулыг бууруулж, цөмийн зэвсэгийг усатгахыг мөн уриалсан байна.