Ажилгүй, орлогогүй африк хүмүүс зэвсэгт бүлэглэлд элсэж байна
2023-02-08 16:35:55
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газраас энэ сарын 7-ны өдөр тэмдэглэхдээ “Сахарын цөлөөс өмнөх Африкийн бүс нутгийн зарим хүмүүс зэвсэгт бүлэглэлд элсэж байгаа нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой” гэжээ.

Судалгаанд хамрагдагсдын 25 орчим хувь ингэж хариулсан байна. Тус газраас  2017 онд хийсэн судалгааны тоо энэ удаад маш өндөр хувьтай буюу 92 хувиар өссөн дүнтэй  гарчээ. “Хүмүүс амьжиргааны асуудлаа шийдэж, гэр бүлээ тэжээхийн тулд зэвсэгт бүлэглэлд элсэх болсон” гэж судалгаанд хамрагдагсдын 40 орчим хувь хэлсэн байна.

Хэт даврагч, зэвсэгт бүлэглэлд элсэх хоёр дахь шалтгаан нь гэр бүлийн гишүүд, найз нөхдийн дарамт шахалтаас үүдэлтэй. Гурав дахь том шалтгаан нь  шашины хүчин зүйлийн нөлөө юм гэж тайланд дурджээ.