Өвөр Монголын Жарууд хошууны Чавгат сумын Өмнө Угалз гацааны малчин бүсгүй Үрцэцэг энэ жилийн сар шинийн баяраа үр ач нартайгаа өргөн дэлгэр өнгөрүүлжээ. 73 насыг зооглож буй тэрээр гурван хүү, нэг охинтой. Том хүү нь хошууны төвд, хоёрдугаар хүү нь аймгийн төвд, охин нь сумны төвд ажил албатай бол отгон хүү нь малчин уламжлалаа дээдлэн, нутгаа сахиж аав ээжийнхээ дэргэд амьдарчээ.
Энэ жилийн сар шинийн баяраар дөрвөн хүүхэд нь хань ижил, үр хүүхдүүдтэйгээ хамт ээждээ ирж шинэлэн, гэр бүлийн зургаа авахуулжээ.