АНУ-ын худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
2023-02-08 10:34:52
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Худалдааны яамны энэ сарын 7-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, импортын огцом өсөлтийн нөлөөгөөр, 2022 онд АНУ-ын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдааны алдагдал өмнөх оныхоос 12.2 хувиар нэмэгдэж, 948.1 тэрбум ам.доллар болсон нь түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

2022 онд АНУ-ын худалдааны алдагдал их хэмжээгээр нэмэгдэж, экспортийн хэмжээ өмнөх оныхоос 17.7 хувиар нэмэгдэж, 3.01 их наяд ам.доллар болж, импорт 16.3 хувиар нэмэгдэж 3.96 их наяд ам.долларт хүрснийг мэдээлэлд харуулжээ. Үүнд бараа бүтээгдэхүүний худалдааны алдагдал 9.3 хувиар өсч, 1.19 их наяд ам.долларт хүрсэн бол, үйлчилгээ худалдааны ашиг 0.6 хувиар буурч, 243.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн оны 12-р сард АНУ-ын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдааны алдагдал өмнөх сарынхаас 10.5 хувиар өсч, 67.4 тэрбум ам.долларт хүрч, экспорт өмнөх сараас 0.9 хувиар буурч, 250.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд импортын хэмжээ өмнөх сарынхаас 1.3 хувиар өсч, 317.6 тэрбум ам.долларт хүрчээ.