Туркийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 5400-г давлаа
2023-02-08 09:35:49
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар энэ сарын 7-ны орой мэдэгдэхдээ, 6-ны өдөр Сирийн хилийн ойролцоо буюу Туркийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк улсад 5434 хүн амь насаа алдаж, 31777 хүн гэмтсэн байна гэжээ.

Мөн орой Туркийн Эрүүл мэндийн сайд Кожа хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Цаг агаарын өнөөгийн нөхцөл байдал туйлын таагүй байгаа бөгөөд аврагчид гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад бараг хүрч чадахгүй байгаа. Гэвч тэд амьд үлдсэн хүмүүсийг хайж олохын төлөө цаг хугацаатай уралдсаар байна" гэжээ.

Туркийн Батлан хамгаалахын сайд Акар хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, мөн өдөр Туркийн зэвсэгт хүчин гамшгийн бүс рүү нэмэлт есөн батальон илгээж, тэндэх цэргийн тоог 7500-д хүргэсэн байна. Цэргийнхэн мөн 8-ны өдөр 1500 хүнийг гамшгийн бүс рүү илгээж, эрэн хайх болон аврах ажиллагаанд оролцуулах юм байна. Гамшгийн бүсэд байгаа цэргийн бүх анги нэгтгэл болон хуарангууд гамшигт хохирогчдод нээлттэй болсон байна.

Турк улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бүсэд оршдог. 2011 онд Туркийн зүүн хэсэгт орших Ван мужид 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 644 хүн амиа алдсан юм. 2020 онд Туркийн баруун хэсгийн Эгийн тэнгист 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 116 хүн амь үрэгджээ.