Аврах ажиллагаа үр дүнтэй явагдаж байна
2023-02-09 16:40:21
Share
Share this with Close
youtube WeChat

Туркийн хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид нурангид дарагдсан 3 настай Каан хүүг амжилттай аварлаа.

Гамшгийн нөхцөл байдал ноцтой байгаа Хатай мужид аврагчид нурангид 68 цаг дарагдсан бяцхан охин Хеленийг ч мөн аварчээ.  Мөн 10 настай Мехмет хүүг газар хөдлөлтөөс хойш 65 цагийн дараа аварсан байна.

Адъяаман мужид Пакистаны аврах багийнхан 48 цаг нурангид дарагдаад байсан хоёр хүнийг аварсны нэг нь хүүхэд байв. Мөн Адъяаман мужид аврагчид 45 цаг нурангид дарагдсан эх хүү хоёр, мөн ойролцоо байсан нэг охиныг аварчээ.