ДЭМБ: 23 оронд холерийн халдвар тархаад байна
2023-02-09 10:51:44
Share
Share this with Close
youtube WeChat

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом хоёрдугаар сарын 8-ны өдөр “Одоогоор дэлхийн 23 оронд холерийн дэгдэлт гараад байгаа бөгөөд тус улсуудтай хиллэдэг 20 гаруй улс өндөр эрсдэлд байна” гэж мэдэгдэв.

ДЭМБ холерийн эрсдэлтэй улс орнуудад хяналт шалгалтаа чангатгаж, тохиолдлуудыг аль болох хурдан илрүүлж, зохицуулахыг зөвлөж байна. Холерийн вакцины нөөц маш хязгаарлагдмал байгаа тул вакцины нөөцийг удирдаж буй олон улсын зохицуулах бүлэг өнгөрсөн жил хоёр тунгийн стандарт дэглэмийг түдгэлзүүлж, нэг тунгаар хэрэглэхийг зөвлөж байна.

Африкийн олон оронд холерийн тахал хүндэрчээ. Африкийн өмнөд хэсэгт орших Малави улсад холерийн тохиолдол 30 мянгад хүрч, нас барсан хүний тоо мянгыг даваад байна.