Дээд түвшний нээлттэй байдлаа цаашид ахиулна
2023-02-09 19:17:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 9-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хятад улс гадаадад нээлттэй байх түвшнээ цаашид ахиулж, дэлхий дахины хамт амжилтад хүрч, илүү сайхан ирээдүйг бүтээх болно” гэжээ.

Мэдээллийн дагуу, Олон улсын валютын сан саяхан нийтлэл нийтэлж, энэ онд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр дөрөвний нэг хувьд хүрэх төлөвтэй байна гэж тэмдэглэсэн нь Хятад улс болон дэлхий дахины хувьд сайн чимээ юм” гэж тэмдэглэжээ.

Хятад улс нээлттэй байр сууриар олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог. "Бүс ба зам" санаачилга хэрэгжсэн 10 жилийн хугацаанд, Хятад улс дэлхийн 151 улс оронтой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. "Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр"-ийг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд, Хятад улс болон бусад гишүүн орнуудтай хийсэн импорт экспортын нийт хэмжээ 12 их наяд 950 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.5%-иар өссөн бол үүний 8 гишүүн орны импорт, экспорт хоёр оронтой тоогоор нэмэгдэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүллээ” хэмээн Мао Нин танилцуулжээ.