Мөргөлдөөний бүсэд зэвсгийн хяналт тогтоох ёстой гэв
2023-02-09 10:58:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин энэ сарын 8-ны өдөр хэлэхдээ, "Мөргөлдөөнтэй бүс нутаг руу ачаа бараа хяналтгүй оруулах нь зэвсэг түгээн дэлгэрүүлэх эрсдэлтэй тул холбогдох талууд үүнд ихээхэн ач холбогдол өгч, урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авах ёстой" гэв.

Мөн өдөр Украинд зэвсэг хангаж буй асуудлыг Аюулгүйн зөвлөл хянан хэлэлцэх үеэр Дай Бин хэлэхдээ, "Мөргөлдөөнтэй бүс нутаг руу зэвсэг, сум нийлүүлэх нь зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлд хүргэж болзошгүй юм. Интерпол болон Африкийн зарим удирдагчид үүнтэй төстэй анхааруулга гаргасан, холбогдох талууд үүнд онцгой ач холбогдол өгч, зэр зэвсэг алан хядагчид болон зэвсэгт бүлэглэлийн гарт орох, шинэ үймээн самуун гарахаас сэргийлэх ёстой. Афганистан, Ирак, Сири, Сомали дахь мөргөлдөөний нөхцөл байдлын ноцтой үр дагавраас бид сургамж авах хэрэгтэй" гэв.

Дай Бин хэлэхдээ, "Мөргөлдөөнтэй бүс нутаг руу их хэмжээний зэвсэг, сум тасралтгүй орж ирснээр, энгийн номхон иргэд олноор хохирч, олон хүн гэр орноосоо дүрвэж, хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндрэх болно. Хамгийн аймшигтай нь зарим улс орнууд байлдааны талбарт зэвсэг хангаж, зэвсгийн төрөл, цар хүрээгээ тэлж, дайн мөргөлдөөнөөс ашиг олж, хурцадмал байдлыг улам ноцтой болгож, дайны галыг хөгжөөж, гал зогсоох найдварыг бууруулж байгаа нь олон нийтийг түгшээж байна" гэв.