НҮБ-ээс Сомалид туслах хандивын аян эхлүүлэв
2023-02-09 16:09:36
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ хийгээд Сомалийн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны түншүүд болон Сомалийн засгийн газар хамтран энэ сарын 8-ны өдөр 2023 оны Сомалийн хүмүүнлэгийн яаралтай хариу арга хэмжээний төлөвлөгөөг нийтэлж, олон улсын хамтын нийгэмлэг 2 тэрбум 600 сая ам.доллар хандивлаж, тус улсын ган гачигт нэрвэгдсэн 7.6 сая орчим хүнд туслахыг уриалав.

НҮБ-ын вэб сайтад нийтэлсэн мэдээгээр, борооны таван улирал дараалан хур тунадас хангалтгүй байсны улмаас Сомали улс түүхэндээ хамгийн урт бөгөөд хамгийн хүнд ноцтой ган гачигт өртсөн байна. Одоогийн байдлаар, ган гачгийн улмаас 1.4 сая гаруй хүн орон гэргүй болж, 3.5 сая орчим мал хорогдсон байна. Хэрэв хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэх боломжгүй мөртөө цаашид хур тунадас дутмаг хэвээр байгаа нөхцөлд, энэ оны 4-6-р сар хүртэл болон түүнээс хойшхи хугацаанд өлсгөлөнгийн эрсдэл нүүрлэж болзошгүй байна.

НҮБ-ын статистик мэдээгээр, одоогоор Сомали улсын 8 сая орчим хүн ундны ус болон эмнэлгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Үүний зэрэгцээ холер болон улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Түүнчлэн мөргөлдөөн болон тогтворгүй нөхцөл байдал нь хүмүүнлэгийн тусламжийн эрэлтийг тасралтгүй нэмэгдүүлж, хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг урагшлуулахад саад учруулж байгаа ажээ.