Хүнсний тусламж үзүүлэх төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж байна
2023-02-09 19:23:17
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 9-ний өдөр Хятадаас Турк, Сири улсад үзүүлж буй тусламжийн талаар танилцуулж, зарласан мөнгө болон эд материалын тусламжаас гадна Хятад улс Сирид хүнсний тусламж үзүүлэх төслийн хэрэгжилтийг түргэтгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Хятадын аврах баг Туркт очсоны дараа гамшигт ноцтой өртсөн Хатай мужийн Антакья хотод даруй хүрч, Туркийн аврах багийнхантай нэгдэн 2-р сарын 9-ний өглөө нэг жирэмсэн эмэгтэйг амжилттай аварсан байна. 8-ны орой Хонконгийн онцгой бүсийн захиргаа мөн 59 орчим хүнтэй эрэн хайх, аврах багийг газар хөдлөлтөд нэрвэгдсэн нутаг руу илгээжээ. 9-ний өглөө Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Сирийн газар хөдлөлтөд өртсөн нутгийн 5000 хүний эхний ээлжийн эмнэлгийн тусламжийг аврагчдын хамт Бээжингээс илгээжээ".

Мао Нин хэлэхдээ: "Хятад улс зарласан мөнгө болон эд материалын тусламжаас гадна Сирид хүнсний тусламж үзүүлэх төслийн хэрэгжилтийг түргэтгэж байна. Үүнээс 220 тонн улаан буудай замдаа явж буй бөгөөд үлдсэн 3000 тонн будаа, улаан буудайг ойрын хугацаанд хоёр ээлжээр нийлүүлэх болно. "