Халуун гараа сунгаж, чин сэтгэлээр туслана
2023-02-10 16:31:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 9-ны өдөр Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад туслаж буй Хятадын эмнэлгийн 19 дэх ээлжийн багийн гишүүдэд захидал илгээжээ. Захидалд, “Та бүхэн амьдралын хэцүү бэрхийг даван туулж Төв Африкийн иргэдэд  чин сэтгэлээр үйлчилж байна. Та бүхэн  хүний эрдэнэт амь аварч, гэмтэж шархадсан, өвдөж зовсон олон хүнийг эмчилж эдгээдэг цагаан нөмрөгт ачтан, хоёр ард түмний нөхөрлөлийг батжуулсан найрсаг элч юм. Энэ жил Хятад улс гадаадад эмнэлгийн тусламжийн баг илгээсний 60 жилийн ой тохиож байна. Иймд улс орноо төлөөлөн гадаад оронд ажиллаж буй та  нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье”гэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, “Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэн сахиж, амь насыг дээдэлдэг. Та бүхэн зорилгоо умарталгүй, зовлон бэрхшээлээс шантралгүй, чин сэтгэлээсээ хичээж, хүний халуун амийг аварч, эрдэнэт биеийг эдгээж байдаг. Та нөхдийн цуцалтгүй зүтгэл Африкийн ард түмэнд  ээл ивээлээ өгч, түүгээрээ дамжуулан Хятад улсын найрсаг халуун сэтгэлийг хүн төрөлхтөнд таниулж,  эрүүл мэндийн хамтын цогцыг ахиулахын төлөө их хувь нэмэр оруулахыг хүсч байна” гэж онцлон дурджээ.