АНУ хууль бус ганц талын хориг арга хэмжээгээ зогсоох ёстой
2023-02-10 19:09:44
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 10-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.

Мэдээлэлд дурдсанаар, АНУ, Япон, Нидерландын хооронд саяхан байгуулсан хэлэлцээрийн дагуу АНУ хагас дамжуулагчтай холбоотой экспортын хяналтыг Япон, Нидерландын компаниудад өргөжүүлэхээр болжээ. АНУ бусад орны Хятад руу экспортлохыг хязгаарлахын тулд өөрийн хууль тогтоомжийг ашигладаг бөгөөд үүнийг ердөө "урт гарт харьяалал" гэж хэлдэг хэмээн зарим тоймчид үздэг. Хятад улс энэ талаар хэрхэн тайлбар хийх  вэ? гэж сэтгүүлч асуув.

Мао Нин хэлэхдээ, Америкийн "урт гарт харьяалал" нь Америкийн засгийн газар өөрийн ерөнхий хүчин, санхүүгийн ноёрхлоор дэмжин, өөрийн хууль тогтоомжийн дагуу бусад улс орны аж ахуйн нэгж, хувь хүмүүст "нутаг дэвсгэрээс гадуурх харьяалал" хэрэгжүүлдэг хууль зүйн хэрцгий ёс бус үйлдэл юм. 2021 оны санхүүгийн жилийн байдлаар АНУ нийтдээ 9400 гаруй хориг арга хэмжээ авсан бөгөөд АНУ-ын "урт гарт"-д Хятад, Орос, Иран, Сири, Хойд Солонгос, Куба, Франц, Их Британи, Герман, Япон зэрэг олон орон хохирчээ. АНУ-ын үе үеийн засгийн газрууд эдийн засгийн дарамт шахалтыг урвуулан ашиглаж, хориг арга хэмжээгээр дипломат асуудлыг шийдвэрлэх тэргүүн сонголт болгож буй нь үр дүнд хүрээгүй төдийгүй хүмүүнлэгийн гамшгийг буй болгож байна.