АНУ дэлхийн өмнө хариуцлага хүлээх ёстой
2023-02-10 19:14:06
Share
Share this with Close
youtube WeChat

“Хойд урсгал” байгалийн хийн хоолойг АНУ-ын тагнуулын алба болон цэргийн албан хаагчид нууцаар дэлбэлсэн тухай мэдээг АНУ-ын сэтгүүлч мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 10-ны өдөр хэлэхдээ, “Америк дэлхийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Оросоос Европ руу байгалийн хий нийлүүлэх “Хойд урсгал” хоолойг эвдэж сүйтгэсэн үйлдлийг АНУ-ын тагнуулын алба болон АНУ-ын цэргийн албан хаагчид нууцаар дэлбэлсэн гэдгийг нотлох олон баримтыг АНУ-ын нэрт сэтгүүлч Сеймур Херш мэдээлсэн байна. 

Мао Нин холбогдох асуултад хариулах үед хэлэхдээ, "Хойд урсгал" байгалийн хийн хоолой бол үндэстэн дамнасан томоохон дэд бүтэц бөгөөд холбогдох дэлбэрэлтийн хэрэг нь дэлхийн эрчим хүчний зах зээл болон дэлхийн экологийн орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлсэн” гэжээ.

"Хэрэв сэтгүүлч Хершийн мөрдөн байцаалтын тайлан үнэн юм бол үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд заавал хариуцлага нэхэмжлэх ёстой. Америкийн тал дэлхий дахинд хариуцлага хүлээх ёстой" гэж Мао Нин хэлжээ.