Терроризмтой тууштай тэмцье
2023-02-10 16:34:27
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-д суугаа Хятад улсын суурин төлөөлөгч Жан Жүнь энэ сарын 9-ний өдөр Аюулгүйн зөвлөлийн терроризмын эсрэг хуралд оролцож, терроризмтой тууштай тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.  Тэрээр, “Хятад улс бүх төрлийн терроризмыг үл тэвчих байр суурьтай байж, тууштай тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна. Талибанчууд эх орондоо алан хядагчдыг цуглуулахаас сэргийлэх арга хэмжээ авч, Афганистаны ард  түмэн, мөн гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг уриалж байна.

Олон улсын хамтын нийгэмлэг эдийн засаг, нийгмийн хөгжилд илүү чармайлт гаргах хэрэгтэй байна. Террорист байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоож,  дараа нь эдийн засаг, хөгжлийн салбар дахь арга хэмжээг аль болох хурдан гүйцэх ёстой, эс тэгвээс терроризмын эсрэг тэмцэж олсон ололт амжилт  талаар болж магадгүй. Иймээс хөгжиж буй орнуудад олон улсын эдийн засаг, санхүү, худалдааны шударга, таатай орчныг бүрдүүлэх ёстой.

Эдийн засаг, санхүүгийн олон улсын байгууллагууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ядуурлыг арилгах, бүх нийтийн боловсрол, хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд болон бусад салбарт хөрөнгө хуваарилахад холбогдох улс орнуудыг дэмжиж тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн замыг баримтлан, ард иргэд, ялангуяа залуу үеийнхэнд өгөөжтэй байлгахыг хичээх хэрэгтэй” гэж Жан Жүнь тэмдэглэсэн байна.