Өнгөт металлын үйлдвэрлэлийн хэмжээ 67 сая 743 мянган тоннд хүрэв
2023-02-10 19:13:17
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2022 онд Хятад улсын өнгөт металлын үйлдвэрлэл тогтвортой өсөж, урьдчилсан статистик мэдээллээр, өргөн хэрэглэгддэг арван төрлийн өнгөт металлын үйлдвэрлэлийн хэмжээ 67 сая 743 мянган тоннд хүрч, өмнөх оныхоос 4.3 хувиар өсөв.

Энэ тухай Хятадын өнгөт металлын аж үйлдвэрийн холбооны дэд ерөнхийлөгч Чэнь Шюсэн 10-ны өдөр болсон 2022 оны өнгөт металлын аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал дээр танилцуулсан юм.

Үүнд зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ 11 сая 63 мянган тонн болж, өмнөх оныхоос 4.5 хувиар, түүхий хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хэмжээ 40 сая 214 мянган тонн болж, өмнөх оноос 4.5 хувиар, үйлдвэрийн цахиурын үйлдвэрлэл ойролцоогоор 3.35 сая тонн буюу өмнөх оноос 24 орчим хувиар өссөн байна.

Чэнь Шюсэн мөн танилцуулахдаа, "2022 онд өнгөт металлын тусгайлсан аж ахуйн нэгжийн аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оныхоос 5.2 хувиар өсөж, 2020-2022 оны хооронд өнгөт металлын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг тогтвортой сэргэх хандлагатай болсон бөгөөд 2.1, 3.1, 5.2 хувиар тус тус өссөн байна. 2022 онд, Хятадын өнгөт металлын 20 сая юаниас дээших орлоготой аж ахуйн нэгжүүдийн жилийн дундаж  орлого 7 их наяд 997 тэрбум 190 сая юаньд хүрч, өмнөх оныхоос 10.5 хувиар нэмэгджээ.