НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив
2023-02-10 16:24:31
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны ГХЯ-ны сайд Хусейн Амир-Абдуллахян хоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй утсаар холбогдож, бүс нутаг, олон улсын байдлын талаар ярилцжээ.

Абдуллахян хэлэхдээ, “Иран тэнцвэртэй дипломат харилцааны зарчмыг баримталж, бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжих болно” гэжээ. Саяхан Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн тухай ярилцах үеэр Абдуллахян олон улсын хамтын нийгэмлэгт хандан хоёр орны газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдэд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг уриалав. Сирийн Идлиб муж (ихэвчлэн сөрөг хүчнийхний хяналтад байдаг) мөн ноцтой хохирсон бөгөөд Сирийн засгийн газар эдгээр бүсүүдэд нэвтэрч чадахгүй байгааг тэрээр мөн онцлон, Иран улс Сирийн Идлиб муж руу аврах баг илгээхээр бэлтгэж байна гэжээ.

“Бүс нутгийн яриа хэлэлцээ, бүс нутгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь маш чухал” хэмээн Гутерриш хэлээд, “Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн албаны хүмүүс Сири, Туркт очсон, НҮБ газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд бүх боломжоороо туслах болно” гэжээ.