Хаврын газар тариаланд дижитал ухаалаг технологи ашиглаж байна
2023-02-10 10:09:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хар турлиах, тогоруу тоодог эрт ирж, зөгий үүрнээсээ эрт гарч, яргуй цэцэг дэлгэрэх урин дулаан хавар харж байтал хаяанд хүрээд ирлээ. Хятадын өргөн уудам нутагт өмнөөс хойшоо хаврын тариалалт өрнөж эхэллээ. Энэ жилийн хаврын хувьд дижитал технологи, ухаалаг хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж буй нь онцлог зүйл болж байна. Аньхуй мужийн ухаалаг технологиор гүзээлзгэнэ тариалдаг жижиг суурингаар жишээлэхэд, тус суурин дахь гүзээлзгэнэ тариалдаг аж ахуйн нэгжүүд хаврын хатуу цагт харин гүзээлзгэнээ харин аль эрт тариалчхаад бүр зах зээлд зараад эхэлсэн байх юм.

Яаж ийм эрт ургац авч байгаа вэ гэж үү? Тэгвэл одоо та бүхэндээ үүний учрыг хэлж хужрыг тунгаая.

  

Уг гүзээлзгэнийн фирмийн хувьд химийн бордоо, хорхойтохоос сэргийлэх ухаалаг технологи ашиглаж, хорхой шавж устгах эм хэрэглээгүйн дээр, робот ажиллуулж хүн хүч ихээр хэмнэсэн тул тариалалтын өөрийн өртгийг ихээхэн бууруулсан юм. Тус фирм Хятадын шинжлэх ухааны академийн Ань Хүй муж дахь ухаалаг хөдөө аж ахуй судлах хүрээлэнтэй хамтран ажиллаж, ийм өндөр үр ашигтай, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг хөдөө аж ахуй хөгжүүлж чадсан юм гэжээ.

  

Хялбарчилж тайлбарлавал, хүнсний ногооны хүлэмжид Ургамалын ургаж буй байдлыг бүх талаар тандаж хянах ухаалаг робот ажиллуулж, AI төхөөрөмжөөр хөрсний шим тэжээл, хорхой шавж байгаа эсэхийг цаг ямагт хянаж, зардал хэмнэж, бүтээгдэхүүний чанарын баталж, хамгийн их ашиг орлого олсон үлгэх жишээ орчин үеийн хөдөө аж ахуйг байгуулж чадсан байна.

 

Энэ жижигхэн хүлэмжид бид зөвхөн сайн чанарын гүзээлзгэнэ ургуулахаас гадна хэрэг дээрээ их өгөгдлийн туршилт хийж буй юм. Бидний цуглуулж авсан шинжлэх ухааны тоо баримт маань хөдөө аж ахуйн их өгөгдөл болж, бас шинжлэх ухаанчаар удирдан хамаарах менежментийн туршлага хуримтлуулж, эндээс хураангуйлж нэгдсэн дүгнэсэн туршлагаа цаашид Хятадын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Эндээс бид шинжлэх ухааны аргаар хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх мөрөөдлийн тавцанг олж авч, газрын хөрс шинжих робот, хорхойн нүүр таних аппарат, мэдрэгч багаж зэргийг хөдөө аж ахуйд ашиглах үнэтэй туршлага олж авч буй юм.