Байгалийн хийн олборлолт өссөөр байна
2023-02-10 16:50:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын хойд нутгаар сүүлийн өдрүүдэд хүчтэй салхилж, цас бороо ээлжлэн орж байна.  Цаг агаарын нөхцөл хэдийгээр таагүй байгаа ч энэ бүсэд олборлолт явуулдаг Петрочайна Чанчингийн газрын тосны ордоос шинэ он гарснаас хойш 6 тэрбум 420 сая шоо метр байгалийн хий олборлоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар нэмэгдсэн бөгөөд өдрийн олборлолт 150 гаруй сая шоо метр болж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10 сая шоо метрээр нэмэгдсэн үзүүлэлт болж байна. 

Чанчингийн газрын тосны орд нь Хятад улсын хамгийн том байгалийн хийн үйлдвэрлэлийн бааз юм. Бээжин-Тяньжинь-Хэбэй, Шаанши-Ганьсү-Ниншя зэрэг бүс нутгийн 40 гаруй том, дунд хотыг байгалийн хийн түлшээр хангах үүрэг гүйцэтгэж байгаа энэхүү орд нь 400 сая хэрэглэгчийг хамардаг юм.