Сирид үзүүлэх тусламжийг улс төржүүлэхгүй байхыг уриалав
2023-02-10 16:09:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 6-нд Туркт болсон хүчтэй газар хөдлөлт Сирид ч хүнд гамшиг учруулсан. "Сирийн гамшгийн дараах авран туслах ажиллагааг улстөржүүлэх ёсгүй" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Гейр Отто Педерсен тухайн бүсийн цагаар энэ сарын 9-нд хэллээ. 

Женевт болсон хэвлэлийн бага хурал дээр, Сирийн эсрэг хориг арга хэмжээ нь гамшгийн дараах авран туслах ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой гэж мэдэгдсэн Гейр Отто Педерсен АНУ болон Европын холбооны төлөөлөгчидтэй уулзахдаа ч мөн хэлсэн байна.

Тэрээр, Сирийн засгийн газар болон сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутгууд бүгд тусламж хүртэх ёстой гэдгийг уриалж, "Яаралтай тусламжийг улстөржүүлж болохгүй" гэв.

Гейр Отто Педерсен: Яаралтай тусламжийн асуудлыг улстөржүүлж болохгүй. Шуурхай шийдвэрлэвэл зохих бүхий л асуудалд анхаарлаа хандуулж, аврагдах боломжтой хүн бүрт туслах ёстой.  Энэ нь 100 орчим жилийн хугацаанд тус бүс нутагт тохиолдсон хамгийн их сүйрлийн чанартай газар хөдлөлт байсан. 12 жилийн турш дайн дажин, тогтворгүй байдлыг туулсан Сири улс одоо хахир өвлөөр ийм гамшигт өртөж байгаа нь маш хэцүүхэн байна гэжээ.