Ази тивийн заалны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болов
2023-02-11 09:50:32
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 10-нд Казахстаны нийслэл Астана хотноо гурав хоног үргэлжлэх Ази тивийн заалны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн албан ёсоор нээлтээ хийж, 31 орны 360 гаруй тамирчин 20 гаруй төрөлд өрсөлдөж эхэлжээ.

Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-аас 25 тамирчин оролцож байгаагаас эрэгтэй 13 тамирчин 60 метр, 400 метр, 800 метр, 3000 метр, уртын харайлт, өндрийн харайлт, гурвалсан харайлт, буудлагын төрөлд өрсөлдөх бол  эмэгтэй 12 тамирчин 60м, 60м саадтай гүйлт, 400м, 800м, 3000м, уртын харайлт, гурвалсан харайлт, өндрийн харайлт зэрэгт оролцоно. 

Зохион байгуулагч талын мэдээлснээр, Казахстан улс анх удаагаа ийм хэмжээний олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад оролцогчдын тоо ч өмнөх хоёр удаагийнхаас хамаагүй давжээ.