Хятад Бельгийн ГХ-ны сайд нар утсаар ярьжээ
2023-02-11 09:38:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 10-нд, Хятадын гадаад харилцааны сайд Чинь Ган, Бельгийн гадаад харилцааны сайд Хажа Лахбиб нар утсаар ярьжээ. 

Чинь Ган хэлэхдээ, Хятад Бельги хоёр орон бол олон янзын соёл иргэншил харилцан нөхөж зохицсон улс юм. Хятад Бельгийн харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, Бельгийн талтай хамтран ажиллаж, ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлж, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлуудыг хүндэтгэж, олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүмүүс хоорондын солилцоог нэмэгдүүлж, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. Бельгийн чанар сайтай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд улам сайн нэвтрүүлэхийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд Бельгийн тал Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, ил тод, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг үргэлжлэн хангана гэж найдаж байна. 

Хятад Европын хооронд геополитикийн зөрчил байхгүй, харин нийтлэг ашиг сонирхол их байна. Хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцааг баримталж, харилцан хүндэтгэж, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэх зэргийг эсэргүүцэж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хамгаалж, улмаар Хятад Европын харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах ёстой гэжээ. 

Хажа Лахбиб хэлэхдээ, Бельги Хятадын харилцаа хөгжлийн нааштай эрчээ хадгалж байна. Тухайлбал, Бельги улс нэг Хятадын бодлогыг баримталж, Хятад улстай эдийн засаг, худалдаа, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр ард түмний солилцоог нэмэгдүүлж, хоёр орны харилцааг цааш нь хөгжүүлэхэд бэлэн байна. Бельгийн тал нээлттэй эдийн засгийг үргэлжлүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг таслахыг дэмждэггүй гэжээ.