Сгра Снян буюу зургаан утаст бол Төвөдийн эртний уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Сгра Снян гэдэг нь яруу сонсголонт аялгуу гэдэг утгатай бөгөөд Хятадын Төвөд нутгийн иргэдийн тоглох дуртай хөгжмийн зэмсгийн нэгэн билээ.
Төвөдийн Шигаз хотын Лази суурин нь Сгра Снянийг урлан бүтээсэн олон жилийн түүхтэй нутаг байж, 2014 онд энэхүү урлан бүтээх ур чадвар нь үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад хамруулжээ. Энэ жил 47 настай Солангчионгла нь Сгра Снян хөгжмийн зэмсэг урлах гар урлалын өв залгамжлагч бөгөөд тэрээр 14 наснаасаа энэхүү мэргэжлийг сурч эхэлсэн байна.