Хоёрдугаар сарын 10-нд сэтгүүлч ШУӨЗО-ны Зам тээврийн танхимаас мэдээлснээр, 2018 оноос хойш Шиньжян 41.6 тэрбум юань санхүүжүүлж, хөдөө орон нутагт 58 мянган километр авто замыг шинээр тавьсан юм уу шинэчилж засварлажээ.
ШУӨЗО-ны Зам тээврийн танхимын дарга Айшаньжян Айхемат "сүүлийн жил Шиньжян хөдөө тосгоны авто замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, 2022 он гэхэд 8 тэрбум 126 сая юанийн хөрөнгө оруулсан бөгөөд хөдөө орон нутгийн 6442 километр замыг сэргээн засварласан" гэжээ.
2023 онд Шиньжян хөдөө орон нутгийн авто замын бүтээн байгуулалтад 8 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн 6000 километр замыг сэргээн засаж, анхан шатны 5 сууринд үндэсний 3-р жич түүнээс дээш зэрэглэлийн авто зам нэвтрүүлж, 50 тосгонд хатуу хучилттай зам, иж бүрэн дэд бүтэцтэй авто замын зорчигч тээврийн 22 өртөө барихаар төлөвлөж байгаа аж.