Коронавирусийн эсрэг шинэ эм худалдаанд гарлаа
2023-02-12 15:43:12
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 11-нд Хятад улс Жянсү, Хайнань зэрэг хоёр мужид анхны дотооддоо үйлдвэрлэсэн 3CL-ийн зорилтот коронавирусийн  эсрэг "Шянь Нүө Шинь" нэртэй эмийг худалдаанд гаргасан бөгөөд одоогоос эхлэн тус эмийг алхам дараатайгаар үндэсний хэмжээнд эмнэлгүүдэд хангах юм байна.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Академич Рао Зихэ "Шянь Нүө Шинь нь коронавирусийн репликацийн үйл явцад гол протез болох 3CL-ийг шууд чиглэдэг бөгөөд цагийг амжиж хэрэглэвэл вирусийн эсрэг хүчтэй үйл ажиллагаатай тул вирусийн ачааллыг хурдан бөгөөд мэдэгдэхүйц бууруулж чадна. Коронавирусийн  халдварын өвчний явцыг богиносгож, нуклейн хүчлийг илүү хурдан сөрөг болгодог" гэжээ.

Мэдээллийн дагуу Шянь Нүө Шинийг Simcere компани Хятадын Шинжлэх Ухааны Академийн Шанхай хотын Материа Анагаах Ухааны Хүрээлэн, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Уханий Вирус судлалын хүрээлэнтэй хамтран 14 сарын хугацаа зарцуулан судлан бүтээжээ.

Одоогоор Шянь Нүө Шиний нэг хайрцаг/курс эмчилгээний үнийг 750 юаниар тогтоогоод байна.