Хятад, Тайландын гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийв
2023-02-13 20:16:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Гадаад харилцааны сайд Чинь Ган хоёрдугаар сарын 13-нд Бээжинд Тайландын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Дон Прамудвинайтай хэлэлцээ хийжээ. 

Чинь Ган: Тайландын талтай хамт Ши Жиньпин даргын Таиланд хийсэн түүхт чанартай айлчлалын ололт амжилтыг практик дээр идэвхтэй хэрэгжүүлж, сорилтыг хамтаар даван туулж, хамтаа хөгжихөд Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа өндөр зиндааны хэлхээ холбоогоо хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх ёстой гэжээ. 

Дон Прамудвинай: Өнгөрсөн онд Ши Жиньпин дарга Тайландад айлчлах үеэр хоёр талаараа иж бүрэн чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Үүнийг бид практик дээр идэвхтэй бөгөөд тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Хятад улс хоорондын харилцааг Тайландын тал эрхэмлэн нандигнаж, нэг Хятадын бодлого баримталж, “Дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүйн байдлын санаачилга”-ыг дэмжиж байна. Хоёр талаараа олон давхаргын солилцоог хадгалж, хамтын ажиллагааг идэвхтэй ахиулах ёстой гэжээ.