Хүмүүнлэгт гай тарихаа зогсоох ёстой
2023-02-13 20:18:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 13-нд хэлэхдээ, Америкийн засгийн газар Сирийн эсрэг тавьсан ганц талт хоригоо даруй цуцалж, улс төрийн жүжиг хийхээ болих ёстой гэжээ.

“Сирид тавьсан хориг арга хэмжээгээ түр сулруулна, гэвч зөвхөн Сирийн газар хөдлөлтийн гамшгийн дараах тусламжийн эрэлт шаардлагад чиглэх бөгөөд 180 хоногийн хугацаатай байх болно” гэж Америкийн засгийн газар саяхан мэдэгджээ. Үүнд холбогдуулсан сэтгүүлчийн асуултад Ван Вэньбинь хариулахдаа,   Америк олон жилийн турш Сирийн эсрэг хөндлөнгөөс зэвсэг хөдөлгөж, хууль бус ганц талын хориг арга хэмжээг хэрэгжүүлсээр ирсэн нь Сирийн эдийн засаг, ард түмний амьжиргааг хямрааж, гамшгийн эсрэг тус орны хүчин чадлыг ихээхэн сулруулсан юм. Америкийн ганц талын хориг арга хэмжээ Газар хөдлөлтийн дараах алтан 72 цагийн аврах ажиллагаанд шууд саад болж, нөхцөл байдлыг улам дордуулсан юм. Сиричүүдийн хэлснээр Америк зөвхөн улс төрийн ашиг хонзонг бодохоос биш хүмүүнлэгийн үнэт зүйлгүй. Америкийн засгийн газар “геополитикийн тооцоо”-гоо хойш тавьж, Сирийн эсрэг тавьсан бүх хууль бус ганц талын хориг арга хэмжээг даруй цуцалж, хүмүүнлэгийн хямрал үүсгэхээ болохыг бид уриалж байна гэжээ.