Дэлхийн дижитал боловсролын хурал нээлтээ хийнэ
2023-02-13 10:18:00
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн дижитал боловсролын хурал энэ сарын 13-нд Бээжинд нээлтээ хийнэ. “Дижитал өөрчлөлт хийгээд боловсролын ирээдүй” сэдвийн дор болох энэ хурал онлайн, оффлайнаар зохиогдоно. Хоёр хоногийн арга хэмжээнд дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийн төлөөлөгчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 50 шахам улс орон, олон улсын байгууллагаас Хятадад суугаа элчин сайд, төлөөлөл, түүнчлэн нэр нөлөө бүхий их дээд сургуулийн захирал нар хуралд биечлэн оролцоно.

Хурлаар, дижитал шилжилт, дижитал суралцах нөөцийг хөгжүүлэх ба хэрэглээ, багш сурагчдын дижитал чадамжийг дээшлүүлэх, боловсролын дижитал засаглал зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Хятад улс дэлхийн хамгийн том боловсролын нөөцийн төвийг байгуулаад байгаа бөгөөд Үндэсний ухаалаг боловсролын олон нийтийн үйлчилгээний платформын хэрэглэгчид 200 гаруй улс орон, бүс нутгийг хамарч, 2023 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх байдлаар, платформд хандсан хандалт давхардсан тоогоор 6.7 тэрбумаас давж, уншигчдын тоо мөн давхардсан тоогоор 1 тэрбумаас хол давсныг Хятадын Боловсролын яамны холбогдох албан тушаалтан танилцууллаа.



\Уртнасан\