Хятад улс Азийн хамгийн гүн босоо худгийн рекордыг шинэчлэв
2023-02-13 15:15:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 13-нд Петрочайна компаний баруун өмнөдийн газрын тос, байгалийн хийн талбайн Пэншэн зургадугаар цооногийг өрөмдөж, цементлэх ажлыг амжилттай хийснээр, худгийн гүн нь 9026 метрт хүрч, Азийн хамгийн гүн босоо худгийн рекордыг эвджээ.

Хятад улсын газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын практикт 8000 гаруй метрийн гүн нь хэт гүн давхаргад тооцогддог. Сычуаны сав газар бол Хятад улсдаа газрын тос, байгалийн хийгээр хамгийн элбэг гүний сав газрын нэг бөгөөд баялаг ихтэй, өргөн цар хүрээтэй, ерөнхий нөөц сайтай зэрэг онцлогтой.