“Умардын урсгал” хоолойг дэлбэлснээ хүлээн зөвшөөрсөн гэв
2023-02-13 10:09:28
Share
Share this with Close
youtube WeChat

Байгалийн хий дамжуулагч “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2” хоолойн осол нь санаатай үйлдэл байсан бөгөөд АНУ тус хоолойг дэлбэлэхээр захиалсан гэдгийг Америкийн албан тушаалтан хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсөн гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 12-нд хэлжээ.

Сергей Лавров хэлэхдээ, “Оросын эрчим хүчний нөөц хийгээд Германы технологид суурилсан асар хүчирхэг холбоо нэгэнт бий болсон нь АНУ-ын олон компаниудын монополь эрхэнд заналхийлнэ гэж АНУ сэрэмжилсэн. Тус улс энэ салбарт хүчтэй өрсөлдөгчтэй болохыг хүсэхгүй байгаа учраас энэ холбоог ямар нэг арга замаар бусниулах шаардлага тэдэнд бий" гэжээ.

ОХУ-ын зүгээс Европ тивд байгалийн хий дамжуулж байсан “Умардын урсгал-1”, “Умардын урсгал-2” хоолойн Швед, Данийн ойролцоох тэнгисийн бүсийн 4 хэсэг нь ноднингийн есдүгээр сард задарч хий алдсан юм. Герман, Дани хийгээд Швед улсын мөрдөн шалгалтын багийнхан хүний оролцоотой эвдлэн сүйтгэсэн  ажиллагаа гэж үзсэн боловч нарийвчилсан агуулгыг нийтлээгүй юм.



\Уртнасан\