Авилгын хэргээр 1704 хүнд эрүү үүсгэлээ
2023-02-13 15:18:06
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны эхний 11 сарын байдлаар, улсын хэмжээнд прокурорын байгууллага 1704 хүний оролцоотой 1208 гаруй авилгын гэмт хэргийг мөрдөн байцааж илрүүлснийг Хятадын Ардын дээд прокурорын газраас мэдээлэв.

Дээд прокурорын газрын холбогдох салбарын хариуцлагатны танилцуулснаар, авилгын зөрчил нь авилга авах гэмт хэрэгт чухал хөшүүрэг болж, хууль бус хандлага үргэлжилсээр байгаа тул үр дүнтэй таслан зогсооход хүндрэлтэй байдаг. Иймээс авилгын гэмт хэргийг хатуу шийтгэхийн тулд прокурорын байгууллага олон удаа авилга авсан, онц их хэмжээний хээл хахууль авсан, байгууллагын боловсон хүчин, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, боловсрол, эм эмнэлгийн зэрэг гол салбарын авлигад идэгдсэн намын гишүүд, боловсон хүчний гэмт хэргийг хатуу шийтгэхийг онцолсон байна.

2022 онд, улсын хэмжээний бүх шатны прокурорын байгууллага санхүүгийн салбар дахь авилгын эсрэг тусгай ажиллагаанд идэвхитэй оролцсон гэж мэдээнд дурджээ.