Хятад Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулна
2023-02-13 18:56:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 13-нд  хэлэхдээ, Ираны талтай хамтдаа ерөнхийлөгч Ибрахим Раисийн Хятад дахь айлчлалаар гараа болгож, Хятад Ираны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ. 

Тэрээр танилцуулахдаа, эл айлчлал нь ерөнхийлөгч Ибрахим Раисийн Хятад дахь анхны айлчлал байж, Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Ибрахим Раиситай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны хөгжлийн талаар нарийн төлөвлөгөө гаргах бөгөөд хамтдаа анхаарал хандуулж буй бүс нутаг, тэрчлэн олон улсын асуудлаар санал солилцоно гэжээ.