Америк бусдыг тагнах нь сонин зүйл биш
2023-02-13 19:06:34
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн “агаарын бөмбөлөг” Хятадын харьяа агаараар дайрч өнгөрсөн тухай сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 13-нд хариулахдаа, энэ асуудал олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд орсон. Бид та бүхэнд бодит үнэнийг танилцуулахыг хүсэж байна. Америк холбоотон орнуудаа багтаасан дэлхий олон оронд их цар хүрээтэй тагнах ажиллагаа явуулсаар байна. Мөн сүүлийн жил Хятадын нутаг дэвсгэр рүү ойр ойрхон тагнуулын нисэх онгоцоо илгээж, Хятад улсын бүрэн эрхийг хохироосоор байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, үнэн хэрэгтээ Америк дэлхийн хамгийн том тагнан мөрдөх сүлжээтэй, тагнуулын хамгийн идэвхтэй ажиллагаа явуулдаг орон юм. Америкийн Үндэсний аюулгүй байдлын газар нь Герман, Франц, Норвег, Швед, Нидерланд зэрэг Европын олон орны улс төрчдийн мессеж, утасны яриаг тагнадаг нь нууц биш болсон. Мөн Америк гадаад оронд  суугаа 100 орчим элчин сайдын яам, консулын газрууддаа нууцаар хянах төхөөрөмж суурилуулж, тухайн орны нууцыг хулгайлж байна. Америкийн Үндэсний аюулгүй байдлын газар 30 хоногийн дотор дэлхийн 97 тэрбум интернет тоон мэдээлэл жич 124 тэрбум утасны бичлэгийг хянаж тагнадаг гэж хэвлэлийнхэн мэдээлж байсан юм гэжээ.