АНУ-ын Даллас хотноо болсон Мэргэжлийн газрын теннисний холбоо /ATP/-ны 250 оноот тэмцээний аялан тоглолтын финалд 23 настай Хятадын тамирчин У И Бин 6:7/4/, 7:6/3/ 7:6/12/ амжилтаар Америкийн тамирчин Жон Иснерийг ялснаар ATP холбооны аялан тоглолтын ганцаарчилсан төрөлд аваргалсан Хятадын эх газрын анхны теннисчин боллоо.
“Эх орондоо, мөн өөртөө би түүх бүтээлээ. Өөрөөрөө бахархаж байна. Ялангуяа намайг дэмжсэн хөгжөөн дэмжигчид хийгээд багийн хамт олондоо талархал илэрхийлье. Та нарыг энд хүрэлцэн ирж дэмжсэн явдалд маш баяртай байна. Хятадын газрын теннисний эрэгтэйн төрөлд цаашид ч анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Бид хойшид та бүхэнд нэн гайхалтай тоглолтуудыг харуулах болно” гэж У И Бин ялалт байгуулсныхаа дараа сэтгэл догдлон ярьжээ.
Энэ удаагийн ялалтаар У И Биний жагсаалт ахиж, дэлхийн топ 58-рт дэвшлээ. Бэртэлтэй байсан гурван жилийн хугацаанд эрэмбэ ихээхэн буурсан байсан боловч У И Бин жил хүрэхгүй хугацаанд Хятадын газрын теннисийн түүхэнд шинэ түүх бүтээж чадлаа.
\Уртнасан\