Хятад улс ухаалаг боловсролын дэд бүтцийг бүрдүүлэв
2023-02-14 11:29:47
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн дижитал боловсролын хурал энэ сарын 13-нд Бээжинд эхлэв. Хурлаас “Хятадын ухаалаг боловсролын тухай хөх хавтаст ном-2022” хийгээд 2022 оны Хятадын ухаалаг боловсролын хөгжлийн индексийн тайланг нийтлэв.

Хөх номд ухаалаг боловсролын агуулгыг тайлбарлахаар дамжуулан хүрээлэн буй орчин, сургалт, засаглал, боловсон хүчин зэрэг дөрвөн талаас нийт 16 зүйлийн бодит онцлогийг нь дурдаж, Хятад улсын ухаалаг боловсролын хөгжлийн туршлагыг дүгнэж, цаашид илүү анхааран чухалчлах ёстой 7 сэдэв, 5 санаачилгыг дэлхий нийтэд хандан дэвшүүллээ.

Тайлангаас үзэхэд, Хятад улс ухаалаг боловсролын дэд бүтцийн нөхцөл орчинг үндсэндээ бүтээн байгуулсан бөгөөд Хятад улсын сургуулиуд 100 хувь интернет сүлжээнд холбогджээ. Сүүлийн жилүүдэд сурагчдын мэдээллийн чадамжийн сургалтыг ихээхэн чангатгаснаар, дунд бага сургуулийн сурагчдын 80 шахам хувь нь дижитал чадамжаар тэнцсэн буюу үүнээс дээгүүр түвшинд хүрчээ. Дунд бага сургуулийн багш нарын дижитал чадамж бүх талаар нэмэгдэн, багш нарын 86 хувь нь дижитал чадамжаар тэнцсэн буюу үүнээс дээгүүр түвшинд хүрчээ. Тэнхимийн хийгээд онлайны холимог заан сургалт улам түгээмэл болж, онлайны нээлттэй хичээлийн төрөл зүйл 64.5 мянгаас давж, давхардсан тоогоор 1 тэрбум 88 сая сурагч эдгээр хичээлд суралцжээ. Боловсролын засаглалын тоо бүртгэлийг үндсэндээ бүтээн байгуулж, “нэг сургууль нэг кодтой” болж, багш сурагчид “нэг хүн нэг дугаар”-тай болжээ. Сургуулийн менежментыг мэдээлэлжүүлэх хийгээд интернет сүлжээний аюулгүй байдлын тогтолцооны бүтээн байгуулалтыг өндөр түвшинд бүрдүүлж, сургуулиудын 85 шахам хувь нь интернет сүлжээний аюулгүй байдлын хяналт удирдлагын тогтолцоотой болжээ. Хятад улсад дижиталын хамааралтай мэргэжлээр төгссөн оюутан сурагч 40 хувиас давж, дижиталын хамаатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн цар хүрээ нь олон улсын нэлээд өндөр түвшинд хүрсэн байна.


\Уртнасан\