Йордан голын баруун эрэг дэх еврейн 9 сууринг эсэргүүцэв
2023-02-14 11:19:51
Share
Share this with Close
youtube WeChat

Израиль улс Йордан голын баруун эрэг дэх еврейчүүдийн есөн сууринг хууль ёсны болгож батлахыг Европын холбоо эсэргүүцэн хоёрдугаар сарын 13-нд мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд цохон тэмдэглэхдээ, "Европын холбоо Израилийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд олон улсын хуулийн дагуу эдгээр суурин нь хууль бус юм. Израилийн эрх баригчид суурин барих ажлыг зогсоож, буруу шийдвэрээ аль болох хурдан залруулахыг Европын холбоо дахин уриалж байна" гэжээ.

Мөн мэдэгдэлд, тус бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж, хүчирхийлэл ноцтой болж байгаад Европын холбоо санаа зовж байна. Нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүд авч, ганц талын шийдвэр болон үйлдлээс зайлсхийхийг ЕХ холбогдох талуудад уриалж байна" гэжээ.

Энэ сарын 12-нд Израилийн засгийн газрын хуралдаанаар, Үндэсний аюулгүй байдлын сайд Бен Гевиерийн санал болгосны дагуу Йордан голын баруун эрэг дэх еврейн хууль бус 77 суурингаас 9-ийг нь хууль ёсны болгохоор шийдвэрлэсэн юм.