2023 торгоны замын дагуу бүс нутгийн телевизийн хамтралын чуулга уулзалт болов
2023-02-14 22:17:22
Share
Share this with Close
youtube WeChat

2023 торгоны замын дагуу бүс нутгийн телевизийн хамтралын чуулга уулзалт хоёрдугаар сарын 14-нд Бээжинд болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй видеогоор илтгэл тавьжээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ, энэ жил Ши Жиньпин дарга “Бүс ба зам” санаачилгыг дурдан гаргасны арван жилийн ой тохиож байна. Сүүлийн арван жилд “Бүс ба зам” нь өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн төсөл, санаачилга болсон нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ түвшинд гарсныг харуулж байна. Хятад улс энх тайванч хөгжлийн замаа тууштай баримталж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх, нээлтэй хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулахыг улам идэвхтэй ахиулан, улмаар хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцод хүч сэлбэх болно гэжээ. 

Энэхүү чуулга уулзалтыг ХТРТ зохион байгуулж, 33 улс орон, бүс нутгийн гол болох 54 хэвлэл мэдээллийн байгууллагын 120 гаруй зочид төлөөлөгч онлайн+ оффлайн хэлбэрээр оролцжээ.