Оросын Ярославская мужид хийн хоолой дэлбэрчээ
2023-02-14 11:14:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 13-нд ОХУ-ын Ярославская мужийн байгалийн хий дамжуулах хоолойд дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас үүссэн гал түймрийг унтраасан гэж тус мужийн дарга мэдэгдэв.

Ослын улмаас хүн хар эндэж бэртээгүй, оршин суугчдын байгалийн хийн хангалтад ч нөлөөлөөгүй гэж ОХУ-ын Онц байдлын яам мэдэгдсэн байна.



\Уртнасан\