Үр дүнгээ хадгалж, сэргэлтийг дэмжиж, баталгааг эрчимжүүлнэ
2023-02-14 15:52:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 14-ний өглөө Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийж 2023 онд хөдөө тосгоны сэргэн мандалтыг бүх талаар ахиулах гол ажлыг танилцуулав.

Хэвлэлийн бага хуралд Төв хорооны Хөдөө аж ахуйн албаны дарга, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны сайд Тан Рэньжян 2023 оны Төвийн нэгдүгээр баримт бичгийн холбогдох байдлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, уг баримт бичиг 9 бүлэг, 33 зүйлтэй бөгөөд үр дүнгээ хадгалах, сэргэлтыг дэмжих, баталгааг эрчимжүүлэх зэрэг гол агуулгатай гэжээ.

Үр дүнгээ хадгалах гэдэг нь даруй үндэсний үр тарианы аюулгүй байдлыг хангаж, дахин олон тоогоор ядуурахаас сэргийлэхийг тууштай баримтлах явдал юм.

Сэргээн мандуулахыг ахиулах гэдэг нь хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ерөнхий шаардлагад анхаарлаа хандуулж, хөдөө тосгоны хөгжил, бүтээн байгуулалт, хөдөө тосгоны засаглал зэрэг гол ажлуудыг тууштай ахиулах явдал юм.

Баталгааг эрчимжүүлэх гэдэг нь байгууллагын удирдлагыг бэхжүүлэх гэсэн үг юм.