Мөрдөн байцаалт үнэн бол Америк тайлбар өгөх ёстой
2023-02-14 20:19:20
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжуулан Европ руу тээвэрлэдэг байгалийн хийн "Хойд урсгал" шугамыг дэлбэлж гэмтээсэн яриа гараад удаагүй байна. 2 сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Ван Вэньбинь мэдэгдэхдээ “Хойд урсгал" байгалийн хийн шугам нь үндэстэн дамнасан томоохон дэд бүтэц. Үүнийг зориуд дэлбэлсэн бол дэлхийн эрчим хүчний зах зээл,  дэлхийн экологийн орчинд томоохон сөрөг нөлөө учруулна. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэртэй төлөөлөгч Сеймур Хершийн мэдээлэл баттай бол Америк хариуцлага хүлээх ёстой бөгөөд дэлхий нийтэд тайлбар өгөх ёстой” гэжээ. 

Ван Вэньбинь хэлэхдээ, “Эрх чөлөө, мэргэжлийн, шударга ёсыг даган мөрддөг гэж зарладаг барууны гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар яагаад чимээгүй сууна вэ. Энэ бол анхны тохиолдол биш юм” гэжээ.