Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Сирид туслав
2023-02-14 11:11:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Сирийн газар хөдлөлтийн гамшгийн бүс рүү илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг тухайн бүс нутгийн цагаар хоёрдугаар сарын 13-нд Сирийн нийслэл Дамаскт хүрчээ.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн Сирид туслах багийн ахлагч Гүө Ян Дамаскийн олон улсын нисэх буудалд ярилцлага өгөхдөө: “Тусламжийн хоёр дахь хэсэг эд материалд хөвөн майхан, салхи борооноос хамгаалах дулаан хувцас, айл өрхүүдэд зориулсан тусламжийн багц зэрэг амьдралд хэрэгцээтэй эд зүйлс хийгээд гамшгийн бүсэд нэн шаардлагатай эм бэлдмэл зэрэг багтсан юм. Цаашид бид Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгт тусалж, эдгээр эд материалыг цэгцлэн хуваарилж, хөвөн майхан босгох бэлтгэл сургалт явуулж, тусламжийн зүйлсийг хоёр хоногийн дотор гамшгийн бүсэд хүргэж, гамшигт өртсөн 10 мянга гаруй иргэдэд тус дэм болно” гэв.

Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Сирид илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг эд материалыг Сирийн тухайн бүс нутгийн цагаар хоёрдугаар сарын 10-нд хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр эм бэлдмэл, ороолт зэрэг зүйлс тухайн нутгийн 5000 гаруй иргэдэд дэмжлэг болжээ.



\Уртнасан\