Хийн хоолойг АНУ дэлбэлсэн гэх мэдээг няцаасангүй
2023-02-14 11:22:13
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-аас байгалийн хийг Балтийн тэнгисээр дамжуулан Европ руу тээвэрлэдэг "Хойд урсгал" хоолойг дэлбэлсэн үйл явдлыг АНУ-ын арми Ерөнхийлөгч Байдены захиалгаар гүйцэтгэсэн тухай Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэртэй төлөөлөгч Сеймур Херш саяхан мэдээлсэн. Гэтэл барууны гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү мэдээллийн талаар чимээгүй хэвээр байсаар. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд урт хугацааны турш АНУ-ын жишгийг дагасаар ирсэн тул энэ үйл явдлыг мэдээлээгүй нь гайхах зүйл биш гэдгийг шинжээчид онцолж байна.

Ираны мэдээний телевиз энэ сарын 13-ны өдөр шинжээчдийн үгээс иш татан тэмдэглэхдээ, "Сеймур Хершийн илчлэлтийн өмнө барууны гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таг дуугүй байгаа. Харин эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл Сеймур Хершийн илчлэлтийн талаар мэдээлээгүй нь тийм ч гайхах зүйл биш юм, учир нь барууны хэвлэлүүд үргэлж АНУ-ын жишгийг дагасаар ирсэн юм" гэжээ. Сеймур Хершийн дээрх илчлэлтүүд үнэн зөв гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Сеймур Хершийн ажил мэргэжлийг маш сайн ойлгодог хоёр хүн түүнд хэлж байсныг уг шинжээч мөн мэдэгдсэн байна.